Tuesday, August 18, 2009

Би ба Сагсан Бөмбөг

За Багт Баярыг Хүргэе! Сагсан бөмбөгтэй хэрхэн танилцсан түүхээр энэ бичлэг минь эхэлж байна. Монголоор бичээгүй удсаны уршигаар ихэд төсөөрч, монгол хэлний зөв бичих дүрмийг ихэд мартсанаа анзаарлаа. Алдаа мадаг тааралдах байх шүү! Анзаарч зөвлөөрэй! За ингээд эхлэе! Бүүр багын л спортод дуртай сонирхолтой байснаа санадаг юм. Аав минь спортын хүн болохоор бас их нөлөөлсөн талтай. Олон өрөөтэй том байртай болохоороо нэг өрөөгөө спортын өрөө болгоно гэж мөрөөддөг байв. Гэвч тухайн үедээ л 2 өрөө байранд ихдэхээр олон спортын арга хэмжээ болдог байсансан. Том өрөөнийхөө зочны эвхдэг ширээгээ (миний үеийнхэний бараг гэр болгонд нь байдаг байсандаа, нэг дундуураа нугаларч сунгадаг бас эвхдэг оросын мебелэн ширээ!) сунгаж байгаад л ширээний тэннис тоглоно, хаалганы унжуургатай бокс тоглоно, волейболын бөмбөгөөр суугаагаараа харилцана, хана муухай болголоо гэж ээжидээ загнуулан загнуулан дартс тоглоно гээд л бас болоогүй ээ! Ханандаа жижиг сагсны шийд өлгөчихөөд үзэж тардаг байж билээ. Үүднийхээ өрөөнд аав дүү 2-н эсрэг би ганцаараа болоод л сагс тоглоно шүү дээ! Аав намайг хананд шахаж, хашиж байгаад л манай дүүд шидэх боломж олгоноо ! Нөгөөх маань даанч хийхгүй ээ! 5, 6-хан настай байсан түүнд минь миний хашгирч айлгах дайралтанд өөрт нь овоо өндөрдөх шийдэнд амжиж бөмбөг хийнэ гэдэг бас л хэцүүхэн байсан байлгүй хөөрхий! Бараг 10 шидэж байж нэг хийдэг байсан санагдана! Тэр болтол аав намайг буланд шахаастай, би хашгираастай! Xэхэ. Ингэж миний сагсан бөмбөгийн карер эхэлсэн гэхэд болно. За тэгээд 10-р анги төгсөхийн өвөл болсон сургуулийн аваргаар ангийнхаа шигшээд багтаж тоглоод түрүүлсэн нь эхний "томоохон" амжилт байлаа. Тэр болтол лагер дээрээ, байрныхаа гадаа энэ тэр гээд л сагс тоголмор аяддаг л байсан байх гэхдээ тэгтлээ сүртэй тоглож тэмцээн уралдаанд орж барьтлаа сүрхий тоглоогүй ээ! 1-рт гэрийн ажил, дүүгээ асрах гээд завгүй (Тэр үе чинь өмчтэй болох гээд хувийн бизнес эрхэлж эхэлж түүнээ хөл дээр нь босгох гээд хаа сайгүй зүтгэцгээж вайсан үе! Aав ээж амьдарлаа цэцэглүүлэх гээд нар саргүй ажиллаад завгүй, ар гэрийн ажлыг чинь би л нугалдаг байлаа шүү дээ! Мундаг охин байжээ хөөрхий!). 2-т ээжийн санамсаргүй хэлсэн үг нөлөөлөөд тоголдоггүй байсан санагдана. Ээж маань нэг удаа намайг гадаа шийдэн дээр тоглож байхыг харчихаад "Олон хүүхдүүд дунд нээх горзгор тэмээлзгэнэ шиг юм гүйгээд байхаар нь сайн ахиулаад хартал миний охин гүйж байналээ. Эвсэлгүй гэж нэг гонжийсон юм!" гэж хэлсэнээс нь хойш нээрээ би эвсэлгүйм байх гээд итгэчихсэн бололтой лав л тэгтлээ сонирхож тоглоогүймдаг. Сургуулийн аваргын дараа албан ёсны анхний том тэмцээнд орсон нь спортын төв ордон дээр болсон "Идэрчүүдийн Улсын Аварга" байсан юм. Анх Спортын Төв Ордон-д орж үзээд "Пөөх, ямар том заал вэ? Яаж гүйж барнаа!" гэж бодогдож билээ. хэхэ. Сүүлд 20 000 хүний суудалтай том ордонд тоглох юм гэдгээ зүүдлээ ч үгүй явсан байх даа хөөрхий! Тэр тэмцээнд "Разно Импэкс"-н охидуудад хожигдчихсон юмдаг. Арга ч үгүй биз дээ! Тэр охидууд чинь дасгалжуулагч багштай, урьд нь хамтдаа удаан тогoлсон, сүрхий туршилгатай охид байсан юм чинь! Гэтэл манай 1-р сургуулийн баг гэсэн хөөрхий ихэнх нь манай ангийн охид, дасгалжуулагч багш нь гэсэн манай эрэгтэй багийн нэг тоглогч банди сууж байхаар ямархуу баг байсан нь ойлгомжтой. Уг нь манай 1-н эмэгтэй баг чинь их сайн байсан юм байналээ. Тооны Баяраа багш охидын баг бүрдүүлж дасгалжуулжаад чамгүй амжилт үзүүлсэн боловч тэгээд тэднийгээ төгсчихөөр нь шинэ охид авч дараа үеийг нь бэлдээгүй, тоглох хүнгүйн улмаас над мэтэд гэнэт яг төгсдөг жилээ "тодрох" боломж гарсан хэрэг! Сүүлд сагсан бөмбөггүйгээр өөрийгөө нэг өдөр ч төсөөлж чадахгүй болсон хойноо тэр болтол хаагуур юу хийж явсан юм бол доо? гэж үнэхээр гайхдаг шүү! Өө тийм бас анх энэ тэмцээний үеэр өөрийн хувийн дугаар #13-аа санамсаргүй сонгосон түүхтэй. Уг нь хүмүүс чинь өөрийн хүндэлдэг тоглогчын дугаар ч гэдэг юм уу? Учир жанцантай сонгосон байдаг шүү дээ! Минийх болохоор их инээдтэй, надад ямар Жордан ахаас өөр таних сагсчин байсан биш тэр үед! Манай эмэгтэй баг өөрсдийн тоглолтын өмсгөл байхгүй, тиймд энд тэндээс хүний өмсгөл гуйж өмсцгөө гэлээ! Тэгээд цагаан өмсгөл олоорой л гэж байна. (Тэр үед одоогийх шиг юм юм элбэг байсангүй ээ гэж) Хүний хөлстэй майк өмсөх нь битгий хэл угаагаад индүүдээд өгсөн ч өмсөхөөргүй сэжигч хүн чинь за яанаа л гэж бодлоо! Тэглээ гээд тоглохгүй байж чадахгүй бас шинээр худалдаж авч өмсөж чадахгүйгээс хойш аятайхан цэвэрхэн хүнээс гуйя даа! гээд л хараад ажиглаад байлаа. Тэгсэн манай сургуулийн дээд ангийн Оргио(aka Nike Оргил шүү дээ!) сууж байнаа. За энэ их цэвэрхэн нямбай шиг байна, гуйгаад үзье гээд асуутал ашгүй School Number#1 гээд бичигтэй жинкэнэ угаагаад индүүдчихсэн #13 номерын майкаа цүнхнээсээ гаргаад өглөө шүү! Тэгсэн дугаар зохисоных уу? Сайн тоглогчын өмсгөл өмссөнийх үү? Тэр тоглолтонд овоо гайгүй тоглосон санагдана(Oвоо гэдэг нь азаар нэг хоёр гоол хийсэнээ л бодсон байх хөөрхий! Тэрнээс бараг байраа солихоор л толгой эргэчихдэг сагсны талаарх мэдлэг маруухан байлаа)! Тэгээд бас ажиглаад байтал 13-г чөтгөрийн тоо гээд хүмүүс тийм ч таалдаггүй аж. Ховор содон юманд дуралдаг би тэгэх тусам нь таалаад тэгээд л одоог хүртэл түүнтэйгээ! Нүдэнд танил дулаахан гоё харагдаад байдаг юм. За жоохон хадуурчихлаа. Дугаарын талаар дараа дахин бие даасан бичлэг бичнээ! За тэгээд тэр тэмцээний дараа (өмнө нь ч билүү? Яг сайн санадаггүй ээ!) Ундраа гээд дээд ангийн охин (нэг жил 1-р ангид элсэн орсон атлаа дээд анги болчихсон учир нь тэр үед нэг хэсэг 3-р ангиас нь 5-р ангируу үсэргэх "туршилт" явагдаж байсныг санаж байна уу? Ай даа! Тэр туршилтаар чинь тэдний анги үсэрчихсэн хэрэг! 3-н А, Б бүлгээс бусад нь 5-руу үсэрч Б бүлэгт байсан миний бие 4-р ангид суун үлдэж нэг жилийн хойно төгссөн учиртай!) удахгүй болох Аюурзана гуайн нэрэмжит өсвөрийн тэмцээнд оролцохоор 1-р сургуулын багыг бүрдүүлж яваа таараад хэрэв сонирхвол орой бэлтгэлд ирэхийг санал болгов. Орой нь давхиад очлоо. Ангийн зарим охид иржээ. За тэгээд хуваагдаад 2 талдаа тоглохоор боллоо шүү! Гэтэл дундаа үсрэх болтол би өөрийн багыг төлөөлж үсрэх болдог юм байна. Өөрөөсөө нилээн өндөр бас биерхүү охинтой үсрээд тун төвөггүй өөрийн талын хүнрүү хатгасанаа санаж байна тэр нь тэр тоглолтонд гаргасан ганц гавьяа юм болов уу? Бусад юмсыг ёстой мэдэхгүй ээ! Учираа олохгүй л баахан бөмбөг дагаж гүйгээд, яадагч байсан тоглолтын төгсгөлд өөрийгөө маш голж сэтгэлээр унаад алхаж байсанаа санадаг юм. Аа тийм бас Ундраагын салахын өмнө хэлсэн "Чи харин их сайн үсрэлттэй юм байна шүү дээ!" гэсэн үгэнд ихэд урамшсан юм байна. За түүнээс хойш бэлтгэлд байнга очлоо. Охидууд бараг ирэхгүй ээ хэцүү, Ундраа бид 2 л охидоос байнга ирнэ. Ийм байдлаараа бүтэн баг бүрдэж тэмцээнд амжилт гаргана гэж хэлэхэд хэцүү болов. Нэг өдөр тэгсэн Ундраа, 'Алтан Цом' гээд баг байдаг юм. Дээгий гээд мундаг багштай, тэр багаас тоглох санал авлаа. Орой бэлтгэл дээр нь хамт очих уу? гэж байна. Мундаг баг, мундаг багш гэдгийг сонсоод ихэд сүрдсэн ч очихоор шийдээд дагаад очлоо. Бүүр 5-н Шарын эцэст Маx Импекс-н заал гээд нилээн том зааланд очив. Тэгсэн нэг лагерт гардаг Халиунаа эгч ( уг нь надаас 2-л эгч гэвч жоохон байх даа л Халиунаа эгчээ гэдэг байсан болохоороо би түүнийг одоо ч гэсэн эгчээ л гэдэг) тоглож байх юм. Халиунаа эгчийг "Цом-н Халиунаа" нэртэй алдартай мундаг тоглогч гэдгийг яаж төсөөлөхөв би! Ингээд 2 хуваагдаад нэг талдаа тоглов. Халиунаа эгчийг би хамгаалж таарсан ба овоо боломжийн хамгаалчихсан юм шиг байналээ(Ундраа тараад явж байхадаа хальт тэгж дугарч байсан). Тэр хооронд миний ойлгохгүй зөндөө юм болсоон. Ундраа надад "Таслаад тавиад эргэчих" гэнэ үү? Нэг тийм сонин ойлгогдохгүй юм хэлээд байхын, тайлбарлаад байхын, би түүнийг нь ер ойлгохгүй байж билээ. Сүүлд мэддэг болсон хойноо "Бөмбөгтэй тоглогч дээр заслон тавиад эргээд өөрөө довтлох" тухай яриад байсаныг нь ухаарсансан. За тэгсэн 2 давхарын тагтан дээрээс (МАX-н зааланд тоглож байсан бол миний юу яриад байгааг гадарлах байх, үгүй бол тагт гээд байгаа нь яагаав "АЛДАР"-н заал дээрээс хардаг тагт байдаг даа! Тэрүүн шиг зүйлийг л яриад байгаамш дээ!) нөгөө алдарт Дээгий багш ажиглаж байсанаа доошоо буугаад ирлээ. Эршүүд маягын ширүүн харцтай, халимаг үстэй шавхийсэн биетэй эмэгтэй аж! Тэгээд намайг хэдэн онд төрсөн, хаана сурдаг, тоглож байсан эсэхийг асуугаад бөмбөг өгөөд торгууль шид гэлээ! Тэгэхэд тэнгэр харж үзсэн үү? Аз таарсан уу? 3 дараалаад амьдралдаа анх удаа торгуулын шидэлтийг амжилттай гүйцэтгэв. Тэгсэн Дээгий багш "2 гараараа шиддэг юм байна, 1 гарынх болгочихвол боломжийн хүүхэд байна!" хэмээн тоов". Намайг анх тоосон энэ эмэгтэй нь алдарт "Алтан Од" багийг ахалж улсын аваргад 12 жил завсаргүй түрүүлсэн үнэмлэхүй амжилттай ховор сагсан бөмбөгч гэдгийг сүүлд мэдсэн юм. Түүгээр үл барам тухайн үедээ Дээгий багшын дасгалжуулдаг "Алтан Цом" баг ялангуяа охидын баг нь өсвөртөө босоо, залуучуудад тогтмол эхний байруудад шалгардаг байсан нь энэ хүний сагсан бөмбөгт зориулсан сэтгэл, их хүч хөдөлмөрийн тод жишээ билээ. /Алтан Од болон Алтан Цом багын тухай түүний бүрэлдэхүүний талаар дараа мөн бие даасан нийтлэл бичих болно гэдгээ амлая! Учир нь одоо тоглож байгаа охид тэр бүр тэрхүү мундаг Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжилд жинтэй хүвь нэмэр оруулсан хүмүүсийн талаар мэддэггүй байдал ажиглагддаг ба ахмад үе болон хойч үеэ холбоход миний энэхүү өчүүхэн бичлэг бага ч болов нэмэр болно гэж итгэсний учир цаг заваа зарцуулж байгааг минь бас ойлгоорой. Харилцан биесээ хүндэлж, ахмад үе нь өсвөр үеэ дэмжиж доод үе нь дээд үеэ хүндэлж тэднээсээ суралцсаж хамтдаа зүтгэснээр миний, чиний, бидний хайртай энэхүү спорт Монголд улам хөгжин дэвжинэ гэдэгт үл эргэлзэнэм!/ За тэгээд маргааш нь шууд л гарааны 5-д гарсанаар үл барам бүх багаа торолгүй хожиж түрүүлсэн билээ. Анхний алтан медаль хүзүүнд зүүгдсэн тэрхүү амттай мөч намайг эргэлт буцалтгүй энэ спортод татан оруулсан юм. Түүнчилэн энэ тэмцээний үеэр дотны анд Mogichko-тэйгээ анх танилцаж байсан ба тэр цагаас хойш 10н жил өнгөрчихсөнд итгэмээргүйч юм шиг!

9 comments:

  1. Za enehuu bichlegiig unshaad uneer setgel huurjiine uyanga egchiigee 3r kurses n tanidag bolood egch duugiin barildlaga taviad 8 jiliin nuur ungurchee. Ene hugatsaand hamtda hojij hojigdoj hamtda bayarlaj uilj 1 ch hungui, 10000 huntei zaaland hamtda togloj olon zuiliig tuuljee.
    Yostoi l ahmad uye bolon hoich uye holboh, Харилцан биесээ хүндэлж, ахмад үе нь өсвөр үеэ дэмжиж доод үе нь дээд үеэ хүндэлж тэднээсээ суралцсаж хамтдаа zutgehiin ulger duurialiig uuriin biyer haruulj yavaa uneheer baharhamaar egch shu.

    ReplyDelete
  2. Яг гоё уншиж байхад чинь дуусчихлаа шүү дээ...Яаж байгаа юм, залхуурч байгаа юм уу...Больёоооо эсэргүүцэж байна, үргэлжлэлийг хүсч байна

    ҮРГЭЛЖЛЭЛ үргэлжлэл үргэлжлэл

    ReplyDelete
  3. Hiih zuil baigaa bolovch tolgoi ajillahgui baisiin tanii blog ruu orood harin neg l saihan bolchihloo. Ih saihan bichjee bas ih sonirholtoi. Urgeljleliig unshihiig tesen yadan huleeye dee.

    ReplyDelete
  4. Aldariin zaaland togloj baisan dur zurag zurvas hiin orj irev. Tegeed bas aldariin tsainii gazart huushuurdaj baihad chini yarij baisan onigoo sanaand orchloo. Thnx for bringing back that memory. We were so passionate and innocent little girls back then... No matter how long it's been and no matter how far we've been apart from each other, we are still crazy about basketball and ,the most importantly, we are crazy about each other.

    ReplyDelete
  5. MOZ FOR YOU gedeg n Mugi yu te?

    ReplyDelete
  6. tiim l yum shgi bnshde bichsenees n...
    urgeljlel hediid bichigdeh ve :)

    ReplyDelete
  7. Hehe, urgeljilel-g udahgui tavinaa! Blog hutlunu gedeg chine bas tsag zawnii asuudal bdagiin bna! :)

    ReplyDelete
  8. bi ug ni suuld ni mogi gej bichih shig bolsiin. tegsen baidgui shuu. mozforyou.com gej manai blog shuu manaihaan. bi deer helsendee. ayagui reklamnii pauz yavjiishd ;). zayatai urjigdar baahan chalchaad. tegsen end comment bichij bichij yavuulsan chini alga bolson genee. zaya ug ni ih l goe yum bichsen baisan bhdaa. dahiad bicheerei chamaas ih yum garah bh shuu gej helsen. bas zaaval comment bish post bolgoj oruulval zugeer boluu uyangaas asuugaarai gej helsen. anyway. odoo jinhen mogigoos gej bichii.

    ReplyDelete