Monday, August 17, 2009

Оршил

Энэхүү блог бичиж эхлэх санаа уг нь ааль дээр үед төрсөн юм. Гэвч амжихгүй гэхэд хаашаа ч юм, нэг л ая зан нь олдохгүй явсаар 3 хоногийн өмнө Julie and Julia гэдэг шинэ кино үзсэнээр сэтгэл шулуудаад эхлэх гээд сууж байгаа минь энэ! Багадаа Л.Түдэв гуайн "Хорвоотой Танилцсан Түүх" номыг ихэд амтархан уншидаг байж билээ. Яг л тэр номын баатар жаалхүү хэрхэн хорвоотой танилцсан лугаа адил би өөрийн хэрхэн САГСАН БӨМБӨГ-тэй танилцсан түүхээ цаашилаад дэлхийн хамгийн алдартай эмэгтэй сагсны лиги болох WNBA болон тэр лигийн сод тоглогчидийг өөрийн таалалын дагуу дараалан танилцуулах болно.

1 comment: